Япон сэлбэг

OrigParts

 Бидний зорилго – хүссэн хүн бүхэнд япон автомашины ямар ч сэлбэгийг худалдан авах боломж олгохын зэрэгцээ худалдан авалтаа маш амар хялбараар хийх боломж олгох юм. Үндсэндээ манай компани шинэ оригинал сэлбэг ба ашиглагдсан сэлбэг худалдаалдаг.

Оригинал сэлбэг.

PartsCatalogШинэ оригинал сэлбэг бол хамгийн зөв шийдэл – нэн түрүүнд барааны чанарын үзүүлэлтээрээ зөв шийдэл юм. Эдгээр сэлбэгийг үйлдвэрлэгч завод өөрсдөө гаргаж эсвэл автозаводын захиалгаар Японд байрладаг бусад фирмүүд худалдаанд гаргадаг. Сэлбэгүүд нь технологийн бүхий л журмыг сахин, маш хатуу шалгагддаг. Дараа нь тэдгээр сэлбэгүүдийн чанар болон удаан эдэлгээг албан ёсоор баталгаажуулж гэрчилгээ олгодог. Оригинал авто сэлбэгүүд нь Японы автозаводуудын конвейеруудад автомашиныг угсрах үед ашиглагддаг. Энэ нь тэдгээрийг бусад орнуудад үйлдвэрлэгдэж байгаа машинуудаас чанараараа ялгарч, дээд зэргийн найдвартай гэдгийг харуулж байгаа юм.

Гэрээт сэлбэг.

Гэрээт сэлбэг гэдэг нь өмнө ашиглагдаж байсан сэлбэг юм. Энэ нь үндсэндээ жагсаалаас хасагдсан Япон автомашинаас салгаж авсан сэлбэг юм. Гэрээт сэлбэг нь техникийн үзүүлэлт сайтай байдаг, учир нь япончууд машинаа хэт их сольдог болохоор илүү идэвхтэй ажилладаг сэлбэг нь хүртэл элэгдэж амжаагүй байдаг. Эдгээр сэлбэг нь үнэ ба чанарын оновчтой харьцаагаар бусдаас ялгарна. Японы автомашинууд цаг тухайдаа засагдаж, үүний зэрэгцээ өндөр чанартай сэлбэг хэрэгслүүд ашигладдаг шүү дээ. Тиймээс задалсан машинаас авдаг хэрэглэгдсэн сэлбэг нь удаан эдлэгдээгүй байдаг. Конструкцийн гэмтэл ч байдаггүй. Япон партеруудаасаа тодорхой сэлбэг  нийлүүлэхийн хамт мөн тусгай мэргэшсэн дуудлага худалдаанд худалдаалж буй өмнө хэрэглэгдэж байсан эд анги захиалах боломжтой.

Автомашин ба мотоциклын сэлбэг.

Захиалсан эд анги Японд буюу үйлдвэрлэгчийн агуулахад байгаа тохиолдолд Японоос жишээ нь, Европ хүртэлх хүргэлт 1,5 долоо хоног хугацааг зарцуулдаг. Бидний хамтран ажиллагчдын усан онгоцоор хүргэлт хийх боломж бий. Илгээлтийн талаарх бүх мэдээлэл цаг тухайдаа үйлчлүүлэгчид хүрнэ. Хэд хэдэн сонголт бүхий хүргэлт байдаг, илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл, мөн фрахтын үнийн саналын талаар мэдэхийг хүсвэл манай менежерүүдэд хандана уу.

Ачааг манай фирмийн агуулахад бэлдэнэ, ингэхдээ Таны захиалсан эд ангийг чанар ба тооны байнгын хяналтанд байлгадаг (гэрэл, кузовын эд анги гэх мэтийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг).

Бидний давуу тал:

  1. Кузовын сэлбэг, гэрээт хөдөлгүүр, гэрэл ба бусад япон гэрээт сэлбэгийн өргөн сонголттой.
  2. Бидний худалдаалж байгаа япон автомашины бүх сэлбэг ОХУ-д огт ашиглаж хэрэглээгүй.
  3. Бүх сэлбэгийг Худалдан авахын өмнө нарийн хянаж шалгаж, фото зургийг (шаардлагатай үед) авна.
  4. Оросын аль ч хотууд руу ширхэгээр ба олноор (контейнерээр) сэлбэгийг илгээнэ.